Бактери, вирус, хортон шавьж, мэрэгчээс найдвартай хамгаална. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд бүрэн аюулгүй, баталгаат ариутгал.
Манай компани нь 2024 оноос эхлэн ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн хамгаалалтын үйлчилгээг мэргэжлийн эрүүл ахуйчийн удирдлага бүхий мэргэшсэн 8 хүний багийн бүрэлдэхүүнтэйгээр үзүүлж байна. Бид үйл ажиллагаандаа Олон улсын Integrated Pest Management (IPM) тогтолцоог үндэс болгон эрсдэлд суурилсан төлөвлөлт, тогтмол мониторинг, урьдчилан сэргийлэх менежмент, нотолгоонд суурилсан хяналтын арга хэмжээг хэрэгжүүлдэг. Үйлчилгээний бүхий л үе шатанд химийн бодисын зохистой хэрэглээ, орчны эрсдэлийн удирдлага, үйлчилгээний чанарын хяналтыг баримталж, аюулгүй, үр дүнтэй, тогтвортой шийдлийг хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажилладаг.
Бид холбогдох хууль, журам, стандартын шаардлагыг бүрэн хангасан, эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үйлчилгээ бүрийг мэргэжлийн ёс зүй, чанарын шаардлага, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдөн хэрэгжүүлж, харилцагчдын итгэл хүлээсэн найдвартай үйлчилгээг үзүүлдэг.
Бид үйлчилгээний бүх үе шатанд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Олон улсын стандартад нийцсэн, баталгаажсан бүтээгдэхүүн, зөв технологи, мэргэжлийн аргачлалыг ашиглан химийн бодисын эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж, айл өрх, албан байгууллага болон үйлдвэрлэлийн орчинд аюулгүй, найдвартай үйлчилгээг үзүүлдэг.
Манай үйлчилгээ нь Монгол улсын MNS 5161-3 : 2002 болон олон улсын шилдэг туршлага, салбарын стандарт, хууль, дүрэм журамд нийцсэн үйл ажиллагаанд суурилдаг. Бид эрсдэлд суурилсан IPM менежмент, аюулгүй ажиллагаа, чанарын хяналт, тасралтгүй сайжруулалтыг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон хэрэгжүүлж, хэрэглэгч бүрт найдвартай, тогтвортой үйлчилгээ хүргэдэг.
Бид дараах 3 үндсэн чиглэлээр мэргэжлийн түвшний цогц үйлчилгээг байгууллага болон хувь хүмүүст үзүүлж байна.
Бактери, вирүс, мөөгөнцрөөс хамгаалах мэргэжлийн үйлчилгээ. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, аюулгүй бодис ашиглан гүйцэтгэнэ.
Байршлын үнэлгээ хийхТухайн орчны бохирдол болон аюулгүй байдлыг шалгана.
Төлөвлөгөө боловсруулахТохирох бодис, аргачлалын ариутгалын төлөвлөгөө гаргана.
Мэргэжлийн ариутгалБаталгаажсан хоргүй бодисоор угаалга, шүршилт хийнэ.
Үр дүнг шалгаж тайлагнахАжлын дараах үнэлгээ хийж, баталгаат тайлан хүлээлгэн өгнө.
Бид хууль ёсны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр, стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг баталгаат хамт олон юм. Дэлгэрэнгүй харахыг хүсвэл гэрчилгээн дээр дарж томоор үзнэ үү.
Регистрийн дугаар: 7090937
Бүртгэсэн огноо: 2024.11.21
Тусгай зөвшөөрлийн дугаар: AYX-25/11-2/4491
Хүчинтэй хугацаа: 2025.07.31 - 2028.07.31
Манай ариутгалын мэргэжилтнүүд таны байршлыг цэвэр, эрүүл болгоход хэзээд бэлэн байна. Доорх формыг бөглөж захиалга өгөөрэй.
Таны захиалга манай операторт амжилттай хүргэгдлээ. Бид тун удахгүй тантай холбогдох болно. Баярлалаа!